Гурван сая ам.долларын өртөгтэй нисдэг тэргийг Монголиан Эйрвэйс ХХК оруулж иржээ

Гурван сая ам.долларын өртөгтэй нисдэг тэргийг Монголиан Эйрвэйс ХХК оруулж иржээ

Дорноговь аймгийн Зам-Үүд боомтоор H125 загварын цоо шинэ нисдэг тэргийг оруулж ирж буй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр олон нийтийн сүлжээнд тархсан. Нисдэг тэргийн тээвэрлэлтийг “Туушин” компани хариуцан гүйцэтгэж, ачаа тээврийн автомашинд ачин Улаанбаатарт авчирсан гэх мэдээлэл байгаа юм.Нисдэг тэрэгний зураг олон нийтийн сүлжээнд тархсаны дараа иргэд хэн нэгэн улс төрч сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь гэх хардлагыг илэрхийлж байв. Мөн "Ай Жит" компанийн н.Нямбаяр гэгч эрхэм оруулж ирсэн гэх мэдээлэл ч хөвөрч байсан юм.

-JU 6888 ДУГААР НЬ МОНГОЛД АШИГЛАХ АРЛЫН ДУГААР АЖ-

Тэгвэл бид энэ тухай мэдээллийг нягталж үзэхэд “Аirbus H125” загварын нисдэг тэрэг нь 4-5 хүний суудалтай аж. Тус нисдэг тэргийг Монголиан Эйрвэйс ХХК захиалан авсан байна. Зарим хүмүүсийн мэдээлж буйгаар ийм загварын онгоц дахин нэг орж ирэх юм байна. Ямар зориулалтаар ашиглах нь одоогоор тодорхойгүй манай улсад энэ төрлийн нисдэг тэргийг ихэвчлэн эмнэлгийн үйлчилгээ, яаралтай нислэг, хот хооронд ачаа бараа зөөх зэрэгт ашигладаг аж. Тухайлбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд нисдэг тэрэг ашигладаг юм.

-ОНГОЦЫГ ТҮРЭЭСИЙН БОЛОН БУСАД ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ УУ-

 JU-6888 гэдэг нь Монголд ашиглаж болох арлын дугаар юм байна. Монголиан Эйрвэйс ХХК-ийн хувьд 2019 оны долдугаар сарын 20-нд ачаа тээврийн “Боинг 737-300” агаарын хөлөг авснаа мэдэгдэн олон нийтэд танилцуулж байв. Тус компани нь  “Боинг 737-300” тэргээрээ Дундаж Азийн орнуудаас эко жимс болон бусад шуурхай болон онцгой захиалгат бараа, ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэдэг. Мөн гадаад орнууд руу мах, махан бүтэгдэхүүн, ноос, ноолуур болон газрын ховор металл зэрэг экспортын голлох бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхээс гадна уул уурхайн тоног, төхөөрөмж, овор ихтэй бараа, онцгой ачааг тээвэрлэдэг юм. Харин энэ долоо хоногт Монголд оруулж ирсэн H125 загварын нисдэг тэргийг дотооддоо түрээсийн болон бусад үйлчилгээний зориулалтаар ашиглах болов уу гэсэн мэдээлэл байна. Ямартай тус нисдэг 3 сая гаруй ам.долларын өртөгтэй юм байна.