Орон нутгийн хаагдсан замуудыг өчигдөр 18.00 цагт нээжээ

Орон нутгийн хаагдсан замуудыг өчигдөр 18.00 цагт нээжээ

-ЛҮНГИЙН ЗАМЫГ ЗАСАХАД 14-21 ХОНОГ ШААРДЛАГАТАЙ-

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18.00 цаг хүртэл хязгаарласан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан.

Дээрх чиглэлийн замуудыг өчигдөр 18.00 цагт нээсэн гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ. Лүнгийн эвдэрсэн замын дагуу түр шороон зам гаргасан бөгөөд их хэмжээний шавартай байгаа аж. Тиймээс жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.  

Зам тээврийн яам, АЗЗА-аас мэдэгдэж буйгаар Лүнгийн замыг засахад 14-21 хоног шаардлагатай аж.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

20 цагийн өмнө

Шуурхай мэдээ