Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэв

Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэв

Эрүүл мэндийн яамнаас  коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд 336  дуудлага иржээ.  Тус яамны 119 шуурхай утасны аппликэйшнд гадаадын 31 дуудлага иржээ. АНУ, Швед, Герман улсаас иргэд холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн ЗӨСҮТ-ийн баг 180 хүний ачаа тээшид халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Хил залгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Онц шаардлагагүй бол хил орчмын бүс нутгаар явахгүй байхыг анхааруулж байна. Мөн амралтын газруудад зөвлөмж хүргүүлсэн. Амралтын газрууд хүнийг нэг өрөөнд бөөгнүүлэхгүй байх, нэг дор хүмүүсийг хоолны ширээнд бөөгнүүлэхгүй байх, ширээ хоорондын зайг 1.5 метрийн зай барих шаардлагатай. Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх ёстой" гэлээ.