Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшигч Г.Дамдинням хууль зөрчиж, сурталчилгаагаа эхлүүлэв үү

Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшигч Г.Дамдинням хууль зөрчиж, сурталчилгаагаа эхлүүлэв үү

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сарын 24 ны өдөр болно. Харин өнөөдөр бие даагчид Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшиж болох тухай тогтоолоо гардан авч байгаа бол, улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн материал СЕХ-нд хянагдаж байна. Улмаар ирэх долоо хоногийн Мягмар гарагт буюу зургадугаар сарын 02 ны өдөр “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ гардаж авснаар УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. 

-НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ СЕХ-НООС АВААГҮЙ ИРГЭН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ ЭХЛЭВ ҮҮ-

Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.1 –д Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 29.12, 29.13 –т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ гэж заажээ. Гэтэл нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй, гишүүнчлэлтэй улс төрийн намаас нь нэр дэвшүүлнэ гэж зарласан даруйд “Сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн” цөөнгүй тохиолдол гарч, иргэд тэдний энэхүү үйлдэлд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. 

Тухайлбал, Дархан-Уул аймагт МАН-аас Б.Баттөмөр,  Б.Жавхлан, Г.Дамдинням нарыг нэр дэвшүүлэхээ тус намаас мэдэгдсэн. Харин дээрх нэр дэвшигчдэд СЕХ-ноос нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг нь өгөөгүй, хуулийн зарим заалтын хувьд тэд нэр дэвшигч болж албажаагүй байна. Гэтэл Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшүүлнэ гэх Г.Дамдинням сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн байж болзошгүй байна. Энэ тухай зарим иргэд өөрийн facebook хуудастаа мэдээлжээ. Учир нь Гонгорын Дамдинням гэсэн зурагт хуудас бүхий материалыг тус аймгийн зарим айлуудын хаалганд хавчуулсан гэх мэдээлэл байна. Мөн Гонгорын Дамдинням гэх хувцас өмссөн зарим иргэд хандивын аян өрнүүлж эхэлжээ. 

-ДАРХАН-УУЛ АЙМАГТ УЛС ТӨРИЙН НАМУУД ТУС БҮР ГУРВАН ХҮН НЭР ДЭВШҮҮЛЖ БУЙГАА ЗАРЛАЖЭЭ-

Одоогоор УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх горилогчдыг гишүүнчлэлтэй улс төрийн намаас нь тухай тойрогт нэр дэвшүүлнэ гэж зарлаад байгаа юм. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ-ноос нэр дэвшигчдэд “үнэмлэх”-ийг гардуулж, хууль ёсны болоогүй байна гэдгийг дахин өгүүлье. Дархан-Уул аймагт АН-аас Б.Бямбасайхан, Н.Мөнхдаш, Д.Энхтуяа нарыг нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн. Харин Та бидний эвслээс Д.Араажав, Т.Амгалан, н.Мягмардорж нарыг нэр дэвшүүлсэн бол, ШИНЭ эвлээс н.Эрдэнэбат, н.Төгсжаргал, н.Нямбаяр гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхээ мэдэгджээ.