Спортын холбоод УОК-т дахин хүсэлт гаргана

Спортын холбоод УОК-т дахин хүсэлт гаргана

Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоод хамтран нэгдсэн хүсэлтээ Улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ.

УОК-оос тавдугаар сарын 18-нд хөлбөмбөгийн гурван тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрөл олгосон. Харин 2 хоногийн дараа уг шийдвэрээ цуцалсан юм. Хөлбөмбөгийн Дээд лигт өрсөлдөх эрхээ өвөртлөөд байсан, эрхтэй 10 баг оролцох хүсэлтээ ирүүлж, багаа бүрдүүлээд бэлтгэлдээ гараад байв.

Манай орны 4 улирлын цаг агаарын байдлаас шалтгаалж 5-6 сарын хугацаанд л Монголын хөлбөмбөгийн гадаа талбайн улирал үргэлжилдэг. Зөвхөн МХБХ-ны хөлбөмбөгчид, дасгалжуулагчид ийм нөхцөл байдал тулгараагүй бөгөөд Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо ч коронавирусний халдварын улмаас Дээд лигээ дундаас нь зогсоосон юм байна. Харин УОК-оос дахин зөвшөөрвөл олговол тэд тэмцээнүүдээ хорио цээрийн журмын дагуу, үзэгчгүй хийх бүрэн боломжтой аж. Мөн тоглолтуудаа телевизийн шууд дамжуулалтаар үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.