ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тавихаа түр хойшлуулав. Уг шийдвэр Монголд нөлөөлөх үү

ОХУ шатахууны экспортод хязгаарлалт тавихаа түр хойшлуулав. Уг шийдвэр Монголд нөлөөлөх үү

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор манай улсад ч шатахууны үнэ нэмэгдсэн.

Тэгвэл өчигдөр /2021.08.10/ тус ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Шадар сайд Александр Новак тэргүүтэй холбогдох эрх баригчид уулзалт хийж, шатахууны экспортыг түр хугацаагаар хориглохгүй байхаар тогтжээ. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалж, өөрөөр хэлбэл дотоодын түүхий эдийн бирж дээр бензиний үнэ хэт өсөхөөр нөхцөл үүсвэл экспортыг хязгаарлах арга хэмжээг авах юм байна.

Энэ талаар Александр Новак “Түүхий эдийн бирж дээр үнэ буурах чиг хандлага ажиглаж эхэлсэн. Ойрын хугацаанд байдал хэвийн болно гэж найдаж байна” гэжээ. Санкт-Петербургийн олон улсын түүхий эдийн биржийн наймдугаар сарын 10-ны өдрийн арилжаагаар АИ-92 бензиний үнэ 0.15 хувиар буурсан бол, АИ-95-ийн өртөг эсрэгээрээ 0.15-аар өссөн байна.

Эх сурвалж: Российская Газета




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө