Хятадын Засгийн газар "үндэсий эв нэгдэл, тусгаар тогтнолд заналхийлсэн" дуунуудыг хориглов

Хятадын Засгийн газар "үндэсий эв нэгдэл, тусгаар тогтнолд заналхийлсэн" дуунуудыг хориглов

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас “хууль бус” агуулгатай дуунуудыг караокены газруудад дуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Хууль бус гэж тодорхойлж буй дуунууд нь үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн гэж үзэж байгаа аж. Тухайлбал,

  • Үндэстний үзэн ядалт, үндэстний ялгаварлан гадуурхалтыг өдөөсөн,
  • Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, үндэсний нэр төр, ашиг сонирхолд хохирол учруулсан,
  • Төрийн шашны бодлогыг зөрчсөн,
  • Садар самуун, мөрийтэй тоглоом, хүчирхийлэл болон бусад гэмт үйлдлийг сурталчилсан дуунуудыг хоригложээ. Уг шийдвэр аравдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм байна. 

Гэвч энэ нь Хятад улс караокены дуунд хязгаарлалт тавьж буй анхны тохиолдол биш. 2018 онд зохиогчийн эрх зөрчсөн гэж үзсэн 6 мянга гаруй дууг дуулахыг хориглож байжээ. Мөн эрх баригч Коммунист намын эсрэг агуулгатай дуунуудыг шууд сангаас устгадаг аж.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө