БНХАУ хүүхдийн төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд хосууд гурав хүртэл хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн хуулийг албан ёсоор өөрчлөн баталжээ.
Энэхүү зохицуулалт нь өнгөрсөн баасан гарагт тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал дээр батлагдсан журмын нэг аж. Тус бодлогыг хүлээн зөвшөөрч байгаагаа өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн ба энэхүү шийдвэр нь төрөлтийг нэмэгдүүлэх, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх "ачааллыг бууруулах" зорилготой хэд хэдэн тогтоолын хамт албан ёсоор батлагдсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Сүүлийн үед тус улсад төрөлтийн түвшин огцом буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд өмнө нь 2016 онд нэг хүүхдийн бодлогыг цуцалж хоёр хүүхдийн бодлого явуулж ирсэн ч төрөлтийг нэмэгдүүлэхэд хангалттай байсангүй гэж үзсэнд ийм арга хэмжээ хэрэгжүүлсэн гэжээ. Харин БНХАУ-ын томоохон хотод хүүхэд өсгөн хүмүүжүүлэх зардал нь олон гэр бүлийн санааг зовоож байгаа гэсэн юм.
Эх сурвалж: BBC