Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа

Монгол, Хятадын хилийн боомтуудыг хаалаа

 Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг өнөөдөр /2020.01.25/-өөс хаалаа. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ны өдөр хүртэл гурав хоног амарна. Энэ өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах юм. 

Түүнчлэн БНХАУ-д коронавирусийн халдвар хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Монголын талаас хилийн боомтуудаа урт хугацаагаар хаах санал гаргасан байна. Хилийн боомтуудаа хаах асуудал хэлэлцэгдсэн тохиолдолд Засгийн газар хуралдаж шийдвэрлэх юм.




Өнөөдөр хонь өдөр

54 минутын өмнө