Увс аймгийн Тэс сумын Нурагт багийн нутаг, Нарийний хөдөөд буга орж иржээ.
Энэ талаар Тэс сумын ЗДТГ "Монголчууд хангайн буга ирсэн жилийг өнтэй сайхан жил болдог хэмээн бэлгэшээдэг. Амны билгээ бодож, буян хишиг дагуулсан зочин хэмээн хүндэтгэн, өөрийн дураар тайван байлгацгаая. Өөрийн дураар ирсэн буга өөрийн дураар буцаж одох биз ээ" хэмээн мэдээлсэн байна.
