Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүний Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарласан.
Прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн шүүхэд санал хүргүүлжээ. Уг саналыг өнөөдөр /2026.10.02/ 13:30 цагт Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүх хурал 14:20 цагт эхэлсэн. Гэвч шүүх хуралдааны үеэр Б.Баатар өөрийн шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар шүүх хурал түр завсарлаад байна. Одоогоор шүүгчдийн бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хэлэлцэж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.