Н.Өсөхбаярын барилдах эрх тавдугаар сард сэргэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу "Гарди" цолтойгоо наадамд барилдах боломжтой байжээ

Н.Өсөхбаярын барилдах эрх тавдугаар сард сэргэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу "Гарди" цолтойгоо наадамд барилдах боломжтой байжээ

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр өнгөрсөн амралтын өдөр болсон “Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жил, "Альтернатив" эмнэлгийн 5 жилийн ой”-д зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн. Тус барилдааны үеэр болон дараа түүнийг барилдах эрх нь сэргэсэн, сэргээгүй хэмээн үзэгчид хоёр хуваагдсан. Тэгвэл үнэхээр Н.Өсөхбаярын барилдах эрх сэргэсэн үү, эсвэл Н.Өсөхбаяр олны нийтийн яриад байгаа шиг дур мэдэн барилдаад байгаа юу?   

-ЭРХ СЭРГЭСЭН Н.ӨСӨХБАЯРЫГ ОЛНЫ ЭСЭРГҮҮЦЛЭЭС "ЭМЭЭЖ" НААДМААР БАРИЛДААГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ-

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нь 2025 оны Үндэсний баяр наадмын дараа допингийн бодис биеэс нь илэрсэн учир барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгасан. Уг асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан байдаг. Харин тус маргаан бүтэн жил дамнаж Арбитрын хурал энэ оны тавдугаар сарын 11-нд болж Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан хэмээн дүгнэсэн. Ийнхүү түүний барилдах эрх 2026 оны тавдугаар сард сэргэсэн гэсэн үг. Гэвч үнэхээр шүүхийн шийдвэр түүнийг цагаатгаж “Допингийн зөрчилгүй” хэмээн үзсэн байхад цолыг нь хураасан нь мөн нэгэн ойлгомжгүй шийдвэр болсон.

Мөн нэгэн ойлгомжгүй зүйл байгаа нь тавдугаар сард эрх нь сэргэсэн Н.Өсөхбаярын яагаад энэ жилийн үндэсний баяр наадмаар барилдуулаагүй вэ. Шалтгаан нь одоо ч тодорхой биш. Үндэсний баяр наадам болохоос хэдхэн хоногийн өмнө  Баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба, "Н.Өсөхбаярыг барилдах боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Тэрбээр, "Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаад Н.Өсөхбаярын асуудлыг хэлэлцсэн. Арбитрын шүүхийн шийдвэр манай салбар хороон дээр ирсэн байгаа.

Гэхдээ Арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй албан тушаалтнуудыг холбогдох газарт шалгуулж байгаа. Үүнийг шалгаж дууссаны дараа Н.Өсөхбаярыг барилдуулах эсэхийг шийднэ. Энэ жилийн наадмаар Н.Өсөхбаярыг барилдуулахгүй" хэмээсэн юм. Энэ шалтгааны улмаас Н.Өсөхбаярыг наадмаар барилдаагүй ч өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэрт гаднаас нөлөөлсөн гэх яриа дахин яригдаагүй байна. Наадмын өмнө гарсан энэ яриа “Н.Өсөхбаярыг наадмаар барилдууллаа” гэх олны хэл амнаас айсан ч байж магадгүй юм.

-ХЭРЭВ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЯВЦЫГ ЖИШГЭЭС ГАЖСАН ГЭЖ ДҮГНЭСЭН БОЛ ТУХАЙН БӨХИЙН ШИЙТГЭЛИЙН ЦУЦЛАХ ЁСТОЙ-

Бөхчүүдийн хүрээлэлд Баяр наадмын зохион байгуулах хороо энэ жилийн наадмаар Н.Өсөхбаярыг барилдуулвал олон нийтийн болон бөхчүүдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарна хэмээн тооцож наадам өнжүүлж байгаа гэх яриа ч гараад амжсан.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 15.1-д “Дэлхийн допингийн эсрэг Кодод гарын үсэг зурсан допингийн эсрэг байгууллага, давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх байгууллага, 

Спортын арбитрын шүүх болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор гаргасан шийдвэрийг хүлээн авч, шууд дагаж мөрдөнө" гэж зохицуулсан байдаг.

Гэтэл энэ дүрэм бодит байдал дээр мөрдөгдөхгүй байгаа асуудлыг дан ганц Н.Өсөхбаяраас гадна аймгийн арслан Б.Бат-Оршихын жишээн дээрээс ч анзаарч болохоор байгаа юм.

Тус үйл явдлуудыг товчхон авч үзвэл Н.Өсөхбаяр шүүхийн хуралдаандаа ялсан. Шүүхээс "Допингийн зөрчилгүй" гэж мэдээлсэн тул үрмийн дагуу Улсын гарди цолыг нь хэвээр үлдээж. барилдах эрхийг нь сэргээх ёстой байсан ч зөвхөн барилдах эрхийг сэргээсэн. Гэвч барилдах эрх сэргэсэн ч наадмаар барилдуулаагүй гээд олон ойгомжгүй зүйлүүд байгаа билээ. Ямартай ч хамгийн эцсинй шийдвэр шүүхийн шийдвэр байдаг тул олны нийтийн яриад байгаа шиг дур мэдэн байгаа зүйл огт байхгүй болж байгаа юм.