Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг, ташаандаа бэртэл авсны улмаас цаашид башёд барилдаж чадахгүй болсноо зарлалаа

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг, ташаандаа бэртэл авсны улмаас цаашид башёд барилдаж чадахгүй болсноо зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн зуны башё өчигдөр /2024.05.12/ Японы Рюүгокү Кёкүгикан ордонд эхэлсэн. Башёд Макүүчи зиндааны зүүн жигүүрийг Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хоошёорюү С.Бямбасүрэн, баруун жигүүрийг Котозакүра, Киришима Б.Лхагвасүрэн нар тэргүүлэн барилдаж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2024.05.13/ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, оозэки Такакэйшо нар бэртлийн улмаас энэ башёд цаашид барилдахгүй болсоноо мэдэгдлээ. Г.Ган-Эрдэнэ ташаа, өвдгөө бэртээсэн бол 27 настай япон бөх Такакэйшо баруун гар, цээжний булчингийн гэмтэл авсан байна. Иймд тэдний өнөөдөр учраа таарсан хоёр бөх шууд даваа авахаар боллоо.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө