АН-ын бүлэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжлээ

АН-ын бүлэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.11.18/ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжихээр шийдвэрлэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн. Улмаар өнөөдөр болсон УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих байр суурьт бүлгийн гишүүд санал нэгджээ.