Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт уучлалт үзүүлсэн талаар тус сайт мэдээлсэн байна. Энэ талаар Zarig.mn сайтад "Монгол Улсын Ерөнхийлөгч Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон нэр бүхий гурван эмэгтэйд уучлал хүссэн захидлыг үндэслэн уучлал үзүүллээ" гэжээ.
Эргэн сануулахад, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг өнгөрөгч оны долдугаар сар /2024.07/-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хаалттай хэлэлцэж түүнд дөрвөн жил есөн сарын хугацаатайгаар хорих ял оноосон. Мөн давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг 2024 оны арваннэгдүгээр сарын 07 /2024.10.07/-ны өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин зарим эх сурвалжууд, "сэтгүүлч Н.Өнөрцэцэг Улсын дээд шүүх /УДШ/-ийн хяналтын шатны шүүхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж гомдол гараагүй" гэх мэдээллийг бидэнд өгч байсан юм.