Хууль зүй, дотоод хэргийн сайдын өчигдрийн /2025.04.08/ тушаалаар тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар Очирхуягийн Зоригтыг томилжээ.
О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Хуульч-Эрх зүйч мэргэжлээр, тус академийн 1 дүгээр факультетийг Цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, 3 дугаар факультетийг Дээд сургуулийн багш мэргэшлээр тус, тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн хурандаа цолтой аж.
Ажилласан байдлын хувьд:
- 1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч
- 1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст Ахлах байцаагч
- 2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт Зохион байгуулагч
- 2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга
- 2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга
- 2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга
- 2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Эрхлэгч
- 2011-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга
- 2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт Эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга
- 2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга
- 2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал
- 2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал
- 2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.