УИХ-ын гишүүн Х.Баттулга өмгөөлөгч П.Пүрэвбаатараар дамжуулж Төгрөг нуурын орд тойрсон гүтгэлгийн асуудлыг шалгуулахаар ЦЕГ-т хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч П.Пүрэвбаатар: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулаад бусдыг гүтгэсэн үндэслэлээр ЦЕГ-т өргөдөл гаргаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогдох зүйл заалтаар хүнийг гүтгэж байна. Тодруулбал, 250 сая ам.доллараар Монгол Улсын газар нутгийг зараад, татвараас зайлсхийгээд оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэсэн утга бүхий мэдээллийг ойрын хэдэн хоног байнга гаргаж байгаа учраас тэрэнтэй нь холбогдуулаад Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие төлөөлөгч, өмгөөлөгчийн хувиар хувьд өргөдөл гаргаж байна. Нэр бүхий хүмүүсийн хувьд тодорхой баримтгүй, шалгаж тогтоосон зүйлгүйгээр "507 хуудас материал байна" гэж ярьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.