"Бурханы хүү" Б.Баярбаатарыг цахим сүлжээнд хийсэн бичлэгтэй нь холбоотойгоор 100 мянгаар торгожээ

"Бурханы хүү" Б.Баярбаатарыг цахим сүлжээнд хийсэн бичлэгтэй нь холбоотойгоор 100 мянгаар торгожээ

Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн хэмээн баривчилж байсан билээ. 

Улмаар анхан шатны шүүхээс Б.Баярбаатарт 30 хоног баривчилах шийтгэл оногдуулсан байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. 

Уг асуудал ийнхүү олны анхаарлаас гарсан ч иргэн Б.Баярбаатарыг цахим сүлжээнд хийсэн бичлэгтэй нь холбоотойгоор 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Тэрбээр энэ талаараа цахим сүлжээндээ мэдээлжээ.