Согтуурсан үедээ төрсөн ахынхаа толгойн тус газарт нь заазуурдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ахыгаа заазуурдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 18-ны шөнийн 03.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиход төрсөн ах, дүү болох нэр бүхий хоёр иргэн хамт архи согтууруулах ундаа хэрэглэн, маргалдсаны улмаас дүү нь төрсөн ахынхаа толгой, уруулны дээд хэсэгт заазуураар зүсэж гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ