Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан хэрэг энэ сарын 01-ний өдөр гарсан байдаг. Улмаар тухайн хэрэгт Б.Хөхөө нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар харьяаллын дагуу Дорноговь аймгийн Байгаль орчны газар руу хэргийг шилжүүлсэн байна. Тус газраас дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг шалган шийдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан гэх хэргийг байгаль орчны улсын байцаагч шалгаж, хариуцлага ногдуулах юм байна.