“ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ны төлөөлөл ХЭҮК-т гомдол гаргасны дагуу ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд өнөөдөр /2025.04.25/ тус холбооны төлөөлөлтэй уулзаж, хүсэлтийг нь хүлээн авч, санал солилцлоо.
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Төрийн аливаа шийдвэр хүний эрхэд суурилах ёстой бөгөөд тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчил үүсгэх ёсгүй гэдгийг онцолж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баримт, мэдээлэл авахаар албан бичиг илгээсэн бөгөөд хяналт, шалгалтыг хийж богино хугацаанд хариу өгөхөө илэрхийллээ.