ВИДЕО: Цагаанаар урсаж байсан Дунд голын ус хэвийн болсон ч мэргэжлийн байгууллагууд уснаас дээж авч, шинжилгээ хийгээгүй байна

ВИДЕО: Цагаанаар урсаж байсан Дунд голын ус хэвийн болсон ч мэргэжлийн байгууллагууд уснаас дээж авч, шинжилгээ хийгээгүй байна

Нийслэлийн урсгал усны нэг болох Дунд голын ус цагаан өнгөтэй болж бохирдсон тухай мэдээлэл иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байсан билээ. Харин цагаанаар урсаж “сүүн гол” хэмээн нэрлэгдээд байсан Дунд голын ус хэвийн болжээ.

ВИДЕО: 

Гэвч голын ус чухам юунаас болж цайрсан, ямар бодис холилдсон талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд уснаас дээж авч шинжилгээ хийгээгүй байна. Уг нь гол усны өнгө өөрчлөгдөх, бохирдох зэрэг онцгой тохиолдолд ундаргын эрүүл ахуй, хор аюулын түвшнийг тогтоохын тулд нэн даруй лабораторийн дээж авах журамтай. Голын усны өнгө хэвийн байдалдаа орсон ч гэлээ, ёроолын лаг шавар болон ургамалд хортой бодис тунаж үлдсэн байх эрсдэлтэй юм.