Монгол Улсын хэмжээнд 2026 он гарсаар суурьшлын бүсэд баавгай орж ирсэн гэх нийт 754 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар холбогдох байгууллагууд мэдээлжээ.
Тэгвэл өнөөдөр (2026.10.10) Хан-Уул дүүргийн Яармаг дахь Вива Сити орчимд баавгай орж ирсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг мэдээллийн дагуу НБОГ-ын ажилтнууд тухайн газарт ажиллаж байгаа аж. Нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас тодруулж, эргэн мэдээлэх болно.
Иргэдэд өгөх сэрэмжлүүлэг
-
Баавгайтай таарсан тохиолдолд ойртох, дагаж зураг, бичлэг хийхээс зайлсхийх.
-
Баавгайг өдөөн хатгах, үргээх гэж оролдохгүй байх.
-
Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдаа хараа хяналтгүй орхихгүй байх.
-
Холбогдох байгууллагын заавар, сэрэмжлүүлгийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.