БОУАӨЯ-аас Амьтны тухай хуулийн 35.1-д заасны дагуу байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нийт 8 аймаг, нийслэлд эрсдэл үүсвэл нийт 27 хүрэн баавгайг цагдаагийн хяналт дор буудах зөвшөөрөл олгожээ.
Энэ нь байгалийн тэнцэл хангах, амьтны тоог зохицуулах биш, харин иргэн, хуулийн этгээдэд хохирол учруулахаас сэрэмжилсэн арга хэмжээ юм. Гэхдээ харагдсан баавгай бүрийг буудахгүй юм. Тодруулбал, бамбарууш, бамбарууштай эх баавгайг буудахыг зөвшөөрөөгүй. Түүнчлэн баавгайг хэн дуртай нь буудахгүй бөгөөд зөвхөн зөвшөөрөлтэй аймгуудын Байгаль орчны газрын ажилтан хүрэн баавгай агнах эрхтэй аж. Доор аль аймагт хэдэн баавгай агнах зөвшөөрөл олгосныг танилцуулъя. Үүнд,
- Дархан-Уул аймгийн Байгаль орчны газарт 3,
- Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт 3,
- Хөвсгөл аймгийн Байгаль орчны газарт 3,
- Хэнтий аймгийн Байгаль орчны газарт 6,
- Увс аймгийн Байгаль орчны газарт 3,
- Завхан аймгийн Байгаль орчны газарт 3,
- Төв аймгийн Байгаль орчны газарт 3,
- Нийслэлийн Байгаль орчны газарт 3 баавгай агнах зөвшөөрөл олгожээ.