Олимпын гүүрийн хэв гажилтын заадас засварлах ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөнийг 2026 оны аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд шөнө бүр 23:00-07:00 цагийн хооронд түр хаана гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Иймд иргэд, жолооч нар засварын ажил үргэлжлэх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүслээ.
