Тайландын Хаант улсын Засгийн газраас “Ухаалаг аялал жуулчлалын бүс” санаачилгын хүрээнд хилийн хяналт, шалгалтыг сайжруулах, боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хилийн алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах зорилгоор энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн “Thailand Digital Arrival Card” буюу хилээр нэвтрэх цахим хуудсыг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болжээ.
Энэхүү хилээр нэвтрэх цахим хуудас нь өмнө нь ашиглагдаж байсан цаасан суурьт “ТМ.6” маягт (arrival card)-ыг орлох бөгөөд тус улсад зорчих гадаад улсын иргэд Тайландад зорчихоос гурван өдрийн өмнө https://tdac.immigration.go.thцахим холбоос, эсхүл дараах “QR” кодоор нэвтэрч, хувийн болон аяллын талаарх шаардлагатай мэдээллийг бөглөж, баталгаажуулсны үндсэн дээр хил нэвтрэх аж. Иймд тайландад зорчих иргэд дотоодын хууль, дүрмийг чанд сахиж, тус улсад зорчихоос гурав хоногийн өмнө дээрх холбоосоор нэвтэрч, хилээр нэвтрэх хуудсыг бөглөж, нэвтрэхийг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны яамны Консулын газар