Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалж, хэргийн газраас зугтжээ

Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалж, хэргийн газраас зугтжээ

Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалж, зугтаасан этгээдийг баривчилжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн дугаар хороонд хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нэр бүхий эмэгтэйн зүүн дал хэсэгт найз залуу болох Х нь согтуурсан үедээ нэг удаа хутгалаад хэргийн газраас зугтаасан байжээ. Тус этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн ба тус хэрэгт холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэрэглэсэн иргэдээс болгоомжилж, өөрийн эрүүл мэнд, бие мах бодид хохирол учрахаас сэргийлэхийг анхааруулж байна.