Хүнийг алах гэмт хэргээр хорих ял шийтгэгдэн, хүмүүжиж байсан этгээд Хорих ангиас оргожээ

Хүнийг алах гэмт хэргээр хорих ял шийтгэгдэн, хүмүүжиж байсан этгээд Хорих ангиас оргожээ

Сэлэнгэ аймаг Мандал сум Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 433-р хаалттай хорих ангид хүмүүжиж байсан этгээд тавдугаар сарын 10-ны өдөр оргон зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 25 настай хүмүүжигч О.Оюунболд гэх эрэгтэй нь Эрүүгийн хуулийн 10.1.дэх хэсэгт зааснаар буюу хүнийг алах гэмт хэргээр 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр шүүхээс 13 жилийн хорих ял шийтгэгдэн, улмаар тус ангид хүмүүжиж байсан байна. Тухайн этгээд нь ногоон алаг цамцтай явж байж болзошгүй аж.  Содон шинж нь: Дөрвөлжин толгой, цайвар шар царайтай, давхараагүй бор нүдтэй, шингэн хар хөмсөгтэй, хоёр нүдний дунд жижиг хар мэнгэтэй, зүүн гарын дотор шуунд зүссэн гэх сорвитой, зүүн хөхний хажууд түлэнхий сорвитой.