Цахим сүлжээнд өчигдөр /2025.05.10/ нэгэн иргэн “Генерал Болд миний нөхөр, генерал Сандаг-Очир миний өвөө” гэхчлэнгийн зүйл хэлж, зүй бус үг хэрэглэн бусадтай маргалдаж буй бололтой бичлэг цацагдсан. Тэгвэл тухайн асуудлыг хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” зөрчлийн хүрээнд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
ВИДЕО:
Болдын эхнэрийг яагаад уурлуулцын бээ pic.twitter.com/OzVznamftU
— be EDDY 🇲🇳 (@Benauln) May 9, 2025
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн бичлэгт гарч буй эмэгтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэлтэй нэгэн байсан" бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үйлдлийг гаргасан байна. Иймд иргэдийг архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж, зүй бус үг хэллэгтэй бичлэг цахим орчинд нийтлэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.