Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийг шүүх хурал яг одоо Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болон урьдчилсан хэлэлцүүлгээр түүнийг Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэм буруутайд тооцож, шүүх хурлыг товлосон байдаг. Тэгвэл өнөөдөр болж буй З.Санждорж нарт холбогдох хэргийг шүүх хурлаар тэдэнд хэдэн жилийн хорих ял оноох эсэхийг шийдэх юм.
Ташрамд өгүүлэхэд, З.Санждорж нарт холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгаж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар ялласан байдаг.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.