"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн хэргийг шүүх хурал хойшиллоо

"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн хэргийг шүүх хурал хойшиллоо

Утаагүй зуух үйлдвэрлэгч "Экоресурс" ХХК "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяраас тэрбум төгрөг нэхэмжилж, шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2025.05.14/ болохоор товлогдоод байсан юм. Тэгвэл шүүх хурал 14 хоногоор хойшилсон байна. 

Уг хэргийн талаар "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр "Өнгөрсөн нэгдүгээр сард НЗДТГ-ын 28.5 тэрбум төгрөгөөр 32 мянган зуух авах тендерийг эсэргүүцэж, мэдээлэл түгээж байсан юм. Түүний энэ үйлдэлд нүүдэлчин зуух нийлүүлэгч "Экоресурс" ХХК компани 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Ц.Түмэнбаяр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Шүүхээс нэхэмжлэх гардаж авлаа. Нийслэлд 28,5тэрбум₮ 32.000ш стандартын шаардлага хангахгүй зуух шахах оролдлого хийж байсан нөхдүүд намайг шүүхэд өгч тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард БГД-т шахсан 2000ш зуухыг нь иргэд ашиглахгүй гаргаж хаясан байгаа тухай баримтыг нь би дэлгэсэн юм. Тэхээр иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа 2000ш зуух шахсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдэж байна. Татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг төмрийн хог болгосноо тайлбарлаарай! Экоресурс ХХК” хэмээж байсан юм.