Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр гарсан билээ.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, харьяаллын дагуу Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.