СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д тэмдгийн шон мөргөсөн осол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д тэмдгийн шон мөргөсөн осол бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Дако худалдааны төвийн урд замд Тоётоа Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь тэмдгийн шон мөргөсөн зам тээврийн осол бүртгэгдсэн. Тухайн ослыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна. Урьдчилсан байдлаар жолоочийг драгер багажаар үлээлгэж шалгаж 0.25 хувийн согтолттой гарсан.

Жолооч та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.