Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гомдлоор иргэн Б.Ариунзаяаг шалгаж эхэлжээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гомдлоор иргэн Б.Ариунзаяаг шалгаж эхэлжээ

Өмгөөлөгч асан Г.Батбаярын охин Б.Ариунзаяа энэ сарын 12-ны өдөр /2025.05.12/ сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй маргалдаж улмаар олон нийтийн газарт үймээн дэгдээсэн гэх бичлэг цахим сүлжээнд цацагдсан.

Улмаар  сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Өмгөөлөгч асаны охин Б.Ариунзаяа нь намайг хэл амаар доромжилж, ундааны сав шидэж, нүүр рүү нулимсан. Бүх үйлдэл нь камерын бичлэгээр нотлогдоно. Тиймээс дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний хувьд хоёр ч удаа цагдаагийн байгууллагад очсон нөгөө талаас ирсэнгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэгвэл тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гомдлоор иргэн Б.Ариунзаяаг шалгаж байгаа аж.