ЗГХЭГ-ын дарга Н.Учралын гомдлоор УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр АТГ-т очиж, мэдүүлэг өгчээ

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын гомдлоор УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр АТГ-т очиж, мэдүүлэг өгчээ

Төгрөг нуурын ордыг гадаадын компаниудад 250 сая ам.доллароор зарсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга холбоотой гэх баримтуудыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал АТГ-т хүргүүлсэн талаараа өмнө нь мэдээлж байв. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр буюу тавдугаар сарын 19-ний өдөр АТГ-т мэдүүлэг өгчээ. Тодруулбал тэрбээр өөрийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын хамтаар Төгрөг нуурын орд болон өөртэй нь холбогдох бусад асуудлуудын талаар АТГ-т очиж мэдүүлэг өгсөн байна.