ФОТО: Нэр бүхий иргэд "Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй" хэмээн жагсагчдыг эсэргүүцэн, биед нь халджээ

ФОТО: Нэр бүхий иргэд "Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй" хэмээн жагсагчдыг эсэргүүцэн, биед нь халджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэнгийн найз бүсгүйдээ авч өгсөн бэлэг цахим орчинд олны анхаарлыг татаж, иргэд ихээхэн бухимдаж байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэнг орлогоо нотлохыг шаардан, Төв талбайд иргэд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаа билээ. Тус жагсаал өнөөдөр найм дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн жагсаалын үеэр нэр бүхий иргэд үзэл бдлоо илэрхийлж байгаа иргэдийг эсэргүүцэн, тэдний эсрэг үйлдэл гаргаж байгаа аж. Тодруулбал, 10 хүрэхгүй ахимаг насны хүмүүс жагсаж буй иргэд рүү ус цацаж, усны сав шидэх, биед нь халдах зэрэг үйлдэл гаргасан байна. Тэд "Л.Оюун-Эрдэнэ огцрохгүй" хэмээн жагсагчдын өөдөөс турхирч байгаа аж.