ШУУРХАЙ: Ж.Хатанбаатар нарыг сэжигтнээр баривчлах саналыг шүүх хүлээн авлаа

ШУУРХАЙ: Ж.Хатанбаатар нарыг сэжигтнээр баривчлах саналыг шүүх хүлээн авлаа

Элэг судлалын клиник төвийн менежментийн багийн ахлагч, Ардын эмч Ж.Хатанбаатарыг хойшлуулшгүйгээр баривчлахаар АТГ-ын мөрдөгчид ажиллаж байгаа талаар бид өчигдөр /2025.05.20/ мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2025.05.21-ний өдөр Ж.Хатанбаатар нарыг сэжигтнээр баривчлах саналыг шүүх хүлээн авлаа.

Тодруулбал нийслэлийн Прокурорын газраас Ж.Х, О.Г, Б.Б, Д.Э, Б.Б нарыг Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж шалгасан байх бөгөөд шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгохдоо гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, ...хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлсөн” гэх үйл баримтууд тогтоогдсон гэж үзэн шүүх сэжигтнийг баривчлах прокурорын саналыг тус тус хүлээн авч, хангаж шийдвэрлэлээ.

Уг сэжигтнүүдэд авсан Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтэрч болохгүй бөгөөд Ж.Х, О.Г, Б.Б, Д.Э, Б.Б нарыг 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 09 цаг 00 минутаас сэжигтнээр баривчилсан болно.