Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж, тайлбар мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж, тайлбар мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг бэлэг, нисдэг тэрэг хөлөглөн Булган аймагт байрлах маш үнэтэй амралтын газрыг түрээслэн гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл нийгмийн анхааралд орж, улмаар иргэд орлогоо нотлохыг шаардаж, Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцсэн "Огцрох амархан" жагсаал төв тайлбайд үргэлжилж байна. 

АТГ-аас "О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсон" гэж мэдэгдсэн юм. 

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн хоёр хоногийн өмнө /2025.05.21/ Монгол Улсад ирсэн гэх мэдээллийг зарим албан бус эх сурвалжууд өгч байгаа юм. Тэгвэл О.Тэмүүлэн өнөөдөр /2025.05.23/ АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг өгсөн байж болзошгүй байна. Учир нь О.Тэмүүлэнтэй төстэй нэгэн иргэн, өмгөөлөгч бололтой нэгэн эрэгтэйн хамт АТГ байр руу орж буй гэрэл зургийг олон нийтийн сүлжээнд зарим иргэд нийтэлжээ. Харин энэ талаар АТГ зэрэг холбогдох байгууллагаас ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.