Австрали улсын дугуйтай аялагч К.Хэйнер Хөвсгөл аймагт явж байгаад дугуйгаа хулгайд алдсан байна. Тэрээр энэ тухайгаа, өөрийн цахим хуудастаа нийтэлж түүний дугуйн дээр байсан үүргэвчинд нь өөрийнх нь паспорт байсан тухайгаа ярьжээ.
Тодруулбал, К.Хэйнер энэ тухай ярихдаа, "Дөнгөж сая би дугуйгаа хулгайд алдчихлаа. Кафед орчхоод гарч ирсэн чинь байхгүй байна. Зүрх савлаж, итгэмээргүй байна. Хэн хулгайлсныг нь олж чадна гэж найдаж байна. Цагдаад мэдэгдсэн. Дугуй дээр байсан бүх зүйл маань хамт алга болсон. Паспорт, майхан, хувцас гээд бүх юм байсан" гэжээ. Тэгвэл энэхүү хэргийн талаар ЦЕГ-аас "Хэргийг илрүүлж, эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн" гэж мэдэгдлээ.
ВИДЕО:
Австрали улсын дугуйтай аялагч Калеб Хэйнер Хөвсгөл аймагт дугуйгаа хулгайд алджээ pic.twitter.com/gdDs1LV2Xa
— Мандарваа (@Mandarvaa88) May 26, 2025