Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Залилах гэмт хэрэгт холбогдсон Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнөөдөр /2025.05.27/ УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан болон бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэнэ. Олон жил үргэлжилж буй энэ хэрэг нийт 42 хавтас, 10256 хуудастай ажээ. 

Эргэн сануулахад, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм.