Үхсэн зээр авчирч, хаясан иргэнээс нөхөн төлбөр гаргуулж, мөн торгох шийтгэл оногдуулахаар болжээ

Үхсэн зээр авчирч, хаясан иргэнээс нөхөн төлбөр гаргуулж, мөн торгох шийтгэл оногдуулахаар болжээ

Ураныг эсэргүүцсэн нэр бүхий иргэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоогийн уурхайн үйлдвэрийн хашааны гадна талд үхсэн зээр авчирч хаясан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр гарсан. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, харьяаллын дагуу Дорноговь аймгийн байгаль орчны газарт шилжүүлсэн байдаг. Тэгвэл Дорноговь аймгийн байгаль орчны газраас тус хэргийг үйлдсэн нэр бүхий иргэнээс 1 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах мөн торгуулийн арга хэмжээ авахаар болсон гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэ талаар холбогдох төрийн байгууллагууд албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.