ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч, прокуророос Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичиж, улмаар тус хэргийг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон.
Тэгвэл Д.Нямхүү нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх ирэх лхагва гарагт буюу зургаадугаар сарын 04-ний өдөр хэлэлцэхээр товлосон байна.
Шүүгдэгч Д.Нямхүү, Д.Бархүү нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдсон байдаг. Улмаар тухайн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцээд тэдэнд холбогдох хэргийг цагаатгасан юм.