Өнгөрсөн шөнө “ДЦС-3”-ийн өндөр даралтын турбин цехэд гарсан галыг бүрэн унтраажээ

Өнгөрсөн шөнө “ДЦС-3”-ийн өндөр даралтын турбин цехэд гарсан галыг бүрэн унтраажээ

Онцгой байдлын байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 02-ны 00:27 цагт Хан-Уул дүүрэг 3-р хороо,  “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт галын тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ