Хятадын иргэн Монгол Улсын иргэдтэй бүлэглэн нутаг нэгтнүүдээ буу тулган дээрэмджээ

Хятадын иргэн Монгол Улсын иргэдтэй бүлэглэн нутаг нэгтнүүдээ буу тулган дээрэмджээ

Хятадын иргэн Монгол Улсын иргэдтэй бүлэглэн нутаг нэгтнээ дээрэмдсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын иргэн Б.Б нь Монгол Улсын нэр бүхий 5 иргэнтэй бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр, 1 сая доллар дээрэмдэх зорилгоор нэгэн орон сууцанд БНХАУ-ын хоёр иргэнд буу тулган сүрдүүлж, 3 ширхэг гар утсыг нь дээрэмдсэн байна. Улмаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бусдад зарж мөнгө угаасан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1 /Мөнгө угаах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.