"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-ний өдөр шийдвэрээ танилцуулсан билээ.
Шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн.
Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол албажиж, шүүгдэгч нарт шийтгэх тогтоолыг гардуулан өгч эхэлжээ. Ингэхдээ шийтгэх тогтоол олон хуудас учраас шүүгдэгч нарын мэйл хаяг руу шийтгэх тогтоолыг явуулж байгаа аж. Уг тогтоолыг гардуулж эхэлсний дараа шүүгдэгч нар давж заалдах эсэх нь тодорхой болох юм.