Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг яг одоо Улсын дээд шүүх хаалттай хэлэлцэж байна.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчид болон П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул нарын хүмүүс УДШ-ийн гадна жагсаж байна. Тэд "П.Батчулуун эмчийг суллахыг шаардаж буй аж.
П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул "Шүүх хуралдааны бүрэлдэхүүн, өмгөөлөгч, прокурорын саналаар шүүх хурал бүрэн хаалттайгаар үргэлжлэхээр боллоо. Одоогоор хариугаа хүлээхээс өөр аргагүйд хүрлээ. Бид өнөөдрийг хүртэл бүх шатны шүүхийн шийдвэрт итгэж, хүлээсээр ирсэн. Аавын бие муу тул шүүх хуралдаа ирж чадаагүй. Мэдээлэл хүлээн авах техник хэрэгсэл өөрт нь байхгүй тул эргэн тойронд нь байгаа хүмүүс мэдээлэл өгөх байх гэж бодож байна. 2023 оноос эхлэн хөдөлмөрийн чадвараа 60-65 хувийн алдагдалтай гэж оношлогдсон. Анхан шатны шүүхээс хойш биеийн байдал муудсан. Хамгийн сүүлд аавтай уулзахад “Итгээд хүлээж байна даа, сайхан мэдээтэй уулзъя гэсэн” гэв.