Ховд аймагт алга болсон 17 настай хүү олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймагт алга болсон 17 настай хүү олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Ховд аймгийн төвөөс алга болсон 17 настай хүү одоог хүртэл олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, алга болсон 17 настай хүү 2025 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 01-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын төвөөс алга болсон аж. Энэ талаарх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд, дуудлага өгснөөс хойш Ховд Жаргалант сумын Цагдаагийн газар, ЗДТГ, Хүүхдийн байгууллага, эцэг эхчүүд, хамтарсан баг, ажлын хэсэг байгуулагдан тасралтгүй эрэн хайж байгаа бөгөөд нийт 70 орчим албан хаагч нар 12 баг дээрээ хуваагдаад, эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа гэдгийг Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Хурлын дарга Х.Батсүрэн тодотгож байна. 




Өнөөдөр морь өдөр

12 минутын өмнө