БНХАУ-ын иргэнийг Хөшигийн хөндийд буудаж хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа

БНХАУ-ын иргэнийг Хөшигийн хөндийд буудаж хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа

БНХАУ-ын иргэд, Монгол Улсын иргэдтэй бүлэглэн өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, БНХАУ-ын хоёр иргэнийг 1 сая юань өгөхийг шаардан, эд хөрөнгө авахаар заналхийлсэн, зодож хүч хэрэглэсэн, гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг иргэнийг буудаж амь насыг нь хохироосон БНХАУ-ын иргэн Шүй Хан Мин, Лиу Бөүвин, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр А.Тэнгис нарт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.5, 2.11 /Хүний алах/, Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2.2 /Хүн барьцаалах/, Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 02-ны өдөр болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. 




Өнөөдөр морь өдөр

11 минутын өмнө