Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өнөөдөр /2025.06.04/ хаалттай хэлэлцсэн билээ.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, анхан шатны шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл П.Батчулуун эмчид холбогдох хэргийг цагаатгаж, түүнийг суллахаар боллоо.