"Энэ сарын 04-ний өдөр 50 дугаар дэлгүүр орчимд хүн амины хэрэг гараагүй" гэв

"Энэ сарын 04-ний өдөр 50 дугаар дэлгүүр орчимд хүн амины хэрэг гараагүй" гэв

Цахим сүлжээнд "50-р дэлгүүрийн орчим 2 залуу нэгнээ хөнөөчихөж. Зодооныг харсан хэн ч салгасангүй. Цагдаа ч дуудаагүй бололтой. Гэрчилбэл залхаадаг арга барил, буруу хэлснээ залруулбал хэрэгт ордог хуультай" гэх мэдээлэл цацагдаад байгаа. 

Тэгвэл эл хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэх талаарх мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 50 дугаар дэлгүүр орчим энэ сарын 04-ний өдөр хүний амь насыг хохироосон байж болзошгүй гэмт хэргийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй" гэлээ.